Авлига албан тушаалын хэргийг шүүхэд шилжүүлээ.
Прокурорын байгууллага эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан Г.Б нь хилээр тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, саатуулахгүй байх зорилгоор бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд,
-Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан М.Э, Б.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн П.А-г гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байх зорилгоор гаалийн шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, давуу байдал бий болгосон, иргэн П.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгөхийг завдсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн 1 /татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Иргэн Н.А нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Америкийн Нэгдсэн Улсаас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Иргэн А.Е, Н.Б нар нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Украин Оросын газрын тосны салбарт халдлага үйлдэж байна
2026-04-10
-
Ц.Баатархүү: НИТХ -ын төлөөлөгчид ТӨХК-ний дарга болсон учраас НЗД хариуцлага тооцож чадахгүй
2026-04-10
-
Хоёр өнцөг: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль гишүүдийг хамгаална, хамгаалахгүй
2026-04-10
-
Нөөцийн махны үнийг нэг кг тутамд 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ
2026-04-10
-
Түр зогсолтын үеэр ажилчдад цалин олгоно
2026-04-10
-
Африкийн агуу хуваагдал
2026-04-10
-
Гадаадын цэргийн хүчин Гаитийн бүлэглэлүүдтэй тулалдахаар явж байна
2026-04-10
-
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам эхэллээ
2026-04-10
-
Хоёр өнцөг: Парламентын дархлаа суларна, сулрахгүй
2026-04-09
-
Ойрхи Дорнодын гал түр зогсож, Ормузын хоолойг нээснээр хийн түлшний үнэ буурчээ
2026-04-09
-
АНУ, ОХУ, Хятадтай цөмийн зэвсгийг хязгаарлах талаар хэлэлцээр хийх үү?
2026-04-09
-
Эдийн засгаас шалтгаалж төрөлтийн тоо сүүлийн гурван жил дараалан буурчээ
2026-04-09
-
Колумбын цэргийн онгоц хөөрөхдөө осолдож, олон хүн амиа алджээ
2026-04-09
-
АНУ Кубад дарамт шахалт үзүүлснээр Кастрогийн ач хүү “Хавч” гэгддэг Кастро гарч иржээ.
2026-04-09
-
Төрийн албан хаагчид тайлан гаргахгүй, нэг өдөр зайнаас ажиллана.
2026-04-09
-
Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй бол нээсэн дансыг буцааж хаана
2026-04-09
-
Д.Трамп: Иран мянга мянган онгоцноос ердөө хоёрыг л унагасан
2026-04-08
-
Туулын хурдны замыг шалгах ажлын хэсэг байгууллаа
2026-04-08
-
Шатахууны үнэ 200-500 төгрөгөөр нэмэгдлээ.
2026-04-08
-
А.Амундара: “Миний гэр бүл, үр хүүхдийг хамгаалалтад авах юм бол УИХ-ын нэр бүхий гишүүд, бизнесменүүдийн хууль бус үйлдлийг илчилнэ”
2026-04-08
-
Б.Энх-Амгалан: Багш нарын цалинг хоёр өөрөөр бодсон хүмүүст хариуцлага тооцно
2026-04-08
-
Санкт-Петербургийн оршин суугчдад агаарын бохирдлоос сэрэмжлэхийг анхааруулжээ
2026-04-08
-
Эрдэмтэд өвчтэй зүрхний виртуал хуулбарыг маш нарийн бүтээжээ
2026-04-08
-
АНУ болон Иран улсууд F-15 онгоцны нисгэгчийг олохоор өрсөлджээ
2026-04-07
-
Франц, Японы хөлөг онгоцууд дайны дараахан анх удаа Ормузын хоолойг гатлав
2026-04-07
-
Ц.Идэрбат:Нөөцийн махны түгээлтэд доголдол гарсан засна.
2026-04-07
-
Төрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн ажлын төлбөрөө 72 цагийн дотор авна
2026-04-07
-
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг намын бүлгүүд хэлэлцэж эхэлжээ
2026-04-07
-
Төрийн албанаас буухдаа машиныхаа улсын дугаарыг авсан удирдлагуудад хариуцлага тооцохыг шаарджээ.
2026-04-07
-
Францын ерөнхийлөгч Макрон шоолж, Трамп хариу цохилт өглөө
2026-04-07




