Ажилгүйдэл 45% нэмэгдэж, ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо 33 мянгад хүрчээ

access_time 2026-11-05 11:38

Монгол улсад ажилгүйдэл 45% нэмэгдэж, ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо 33 мянгад хүрсэн. Ажлын байр нэмэгдэхгүй бол ажилгүйдэл буурах боломжгүй.Ажил эрхлэлтийг зуучлах төвүүдийг төрөөс ажиллуулдаг ч иргэдэд хүрч үйлчилж чаддаггүй. Ажилд зуучилсан ч ажлын байрны эрүүл бус орчинд хяналт тавьж чадахгүй байна. Энэ нөхцөлд төр иргэдийг ажлын байраар хангана гэж худал амласаар л суудаг. Гэтэл ажилгүйдэл, ядуурал өдөр бүр өссөөр байна.Ажилгүйдлийг бууруулахын тулд сонгуулийн өмнө айл өрх бүрээр ажилтнууд орж өрхийн судалгаа авна гэсэн. Судалгаа аваад ажлын байр нэмэгддэг байсан бол ард иргэд ажлаа хийгээд аль хэдийнэ улстөрийг мартсан байх байсан. Хувиараа хөдөлмөр эрхэлсэн ч захиалга борлуулалт буурсан эдийн засаг нь хүнд нөхцөлд байгаа гэдгийг дарга нар мэдэхгүй байгаа бололтой. Судалгаагаа и-монголиар аваад татвар төлөгчдийн мөнгийг хэмнэсэн нь дээр байх.

Шинэ мэдээ