Путин Калининградыг хамгаалахын тулд “бүх төрлийн зэвсэг” ашиглахад бэлэн гэжээ

access_time 2026-10-05 10:56


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Барууны орнуудыг Украинд өрнөж буй дайныг хурцатгахаас сэрэмжлүүлсэн байна. Тэр хэрэв Балтын тэнгис дэх Оросын анклав болох Калининград хот халдлагад өртвөл Москва өөрийн зэвсэглэлд буй “бүх төрлийн зэвсэг”, тэр дундаа цөмийн зэвсгийг ашиглахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Москва хотноо болсон уулзалтын үеэр В.Путин Европын аль нэг улс руу довтлох төлөвлөгөөгүй ч шаардлагатай тохиолдолд Барууны түрэмгийлэлд хариу барихад бэлэн гэдгээ хэлсэн. Энэ үеэр НАТО-гийн гишүүн Польш, Литва улсуудын дунд оршдог Оросын нутаг дэвсгэрийн талаар ч чухас дурдсан байна./Захра Улла/

Шинэ мэдээ