Хүмүүс яагаад одоо ч Тамагочи тоглосоор байна вэ?

access_time 2026-10-05 10:57

“Тамагочи” тоглоом АНУ-д 1990-ээд оны сүүлчээр худалдаанд гарсан. Японы тоглоом үйлдвэрлэгч “Bandai” компани 1996 онд зах зээлд гаргасан. “Тамагочи” .тоглоомоор тоглодог хүмүүс виртуал ертөнцөд тэжээвэр амьтдаа гэрлүүлдэг. Торонто хотын “Сесил” олон нийтийн төвд цугларсан 200 орчим сонирхогч нэг дор цугларсан. Бүх хүн дэлхийн хамгийн том “Тамагочи”-гийн хурим арга хэмжээнд оролцсон юм. Тэд зай дуусах, дэлгэц зурагдах зэрэг бэрхшээлийг үл харгалзан хамтдаа тоглосоор л байна. Лос-Анжелес, Техас зэрэг олон хотоос зочид хуримын ёслолын хувцас өмсөн ирж нэг цагийн дотор 162 хос гэрлэлтээ батлуулсан байна. Тамагочи тоглоом хоёр жил хагасын дотор дэлхий даяар 40 сая гаруй ширхэг борлуулагдсан юм. Виртуал хамтрагчтай болох санаа тоглоом бүтээгч Акихиро Ёкойд тэжээвэр яст мэлхийгээ аялалд авч явахыг хүссэн хүүгийн тухай телевизийн сурталчилгааг үзэж байхад нь төржээ. Гар дээр багтах дижитал тэжээвэр амьтад нь дэлхий даяар шуугиан тарьж, хүмүүсийн анхаарлыг маш хурдан татсаар байна. /Лаура Шарман/

Шинэ мэдээ