Мөнгө цаас болохоос сэргийлж, ажлын байр нэмэгдүүлэх нь чухал байна

access_time 2026-11-20 10:04

Үндэсний статистикийн хороо, УИХ-ын индэр дээрээс инфляци 13.4% хүрч, Монгол банкны зорилтот түвшнээс гарч, аль хэдийн хоёр оронтой тоог давсныг зарласан. Гэтэл Монгол банк эдийн засгийн өсөлт 11.9% гэсэн өөр тоо хэлэв. Өсөлтийн тоог өөрөөр хэлэхээс илүү Монгол банк мөнгө цаас болохоос сэргийлж, төрөөс ажлын байр нэмэгдүүлэх нь чухал байна. Ажилд зуучлах төвүүд иргэдийг ажилд зуучилж үр дүн гаргаж чадахгүй . Ажил олгогч нар ажилтнуудаа ажлын байрны эрүүл орчин бүрдүүлж авч ажиллуулж чадахгүй байна. Энэ тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, жижиг бизнес эрхлэгчдийг хөл дээр нь зогсоох хэрэгтэй байгаа юм. Гуравхан сая хүн амтай оронд нэгнээ дэмжиж хамтарч ажиллахгүй бол эдийн засгийн шуурганд уруудах бол энгийн үзэгдэл болох нь. Өдөр бүр хувиараа бизнес эрхлэгч иргэд түрээсээ дийлэхгүй хаалгаа барьж байна. Заавал компани байгуулж байж ажил эрхэлдэг тогтолцоог халах хэрэгтэй. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд нэг ажил эхлээд нөгөө цаасыг нь хөөцөлдөхөөс залхаж байна. Иргэд зөвшөөрөл авах хүсэлтээ илгээгээд ажлаа эхэлж болно гэдэг ч амьдрал дээр хэрэгжихгүй л байна.

Шинэ мэдээ