Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ

access_time 2026-10-26 10:06

Гэр хорооллын айл өрхийн орой,шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг.Нийслэл болон аймгийн төв, 10 мянган дээш хүн амтай сум, суурин газрууд хамрагддаг. Цахилгааны үлдэгдэл төлбөргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх айлууд, цагийн ялгаварт тарифт тоолууртай байгаа тохиолдолд хамрагддаг. Шөнийн тарифын хөнгөлөлтийг оройн 21 цагаас өглөөний 9:00 цаг хүртэлх хэрэглэсэн хэрэглээнд тооцно. Хэрэглэгч нь 220В-ын сүлжээнд холбогдсон бол 1500 кВт.ц хүртэлх, 380В-ын сүлжээнд холбогдсон бол 3000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100 хувь, хязгаараас давсан хэрэглээг 50 хувь хөнгөлдөг юм.

Шинэ мэдээ