Сонгууль болгоны өмнөх шагналын хур

access_time 2026-10-26 10:04

Сонгууль болгоны өмнө шагналын хур олон ч удаа буудаг. Гурван сая хүнээ бүгдийг нь шагнах вий гэж бодохоор олон шагналууд эздийнхээ энгэрт гялалзадаг. Эзнээ олсон нь гоё харагдаад, олоогүй бол олны шүүмжлэлийн бай болдог. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар шагнал олгох одоогийн тогтолцоог өөрчлөх саналыг олон гишүүд гаргаж эхэлсэн. Зарим нь хуулийн төсөл боловсруулж байгаагаа мэдэгдэж мэдээлэл ч хийсэн. Цаашид төрийн шагнал олгох харилцааг нэгдсэн байдлаар зохицуулна. Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагууд шагнал олгодог болно гэх санал ч гарсан. Өнгөрсөн жилүүдэд 2,3 их наяд төгрөгийг шагналд зарцуулсан. Өмнө нь Төрийн шагнал олгох хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр болдог ч байнгын хорооны босго давалгүй унасаар ирсэн. Тиймээс өөрчилнөө л гэж мэдэгдсэн. Хэн шагнал олгож байгаадаа бус, шагнал олгоход үнэн зөв шударга систем үйлчилж байгаа эсэх нь асуудлын шалтгаан болж байгааг ойлгодоггүй. Улстөрчид тойрсон, намынхан шагналаараа гайхуулдаг бол энгийн иргэд хэдэн ч жил хөдөлмөрлөөд, хичнээн жил хүлээсэн ч төрийн шагналыг авч чаддаггүй. Байгууллагуудын хүний нөөцийнхөн нь ахмадууддаа арай гэж эхний шагналыг нь авч өгөхөөр дараагийн төрийн шагнал нь дарагдаад алга болчих юм. Уг нь цаг хугацаатаa юм хойно заасан хугацаанд нь нь ахмадуудын шагналыг олгодог болчихвол бидэнд нүдээ бүлтийтэл хүлээж, сэтгэлээ чилээж, худлаа үнэ тайлбар тавьж суух шалтгаан байхгүй. Даанч нам дагасан залуус өмнүүр нь ороод нь төрийн шагнал авдаг шог тогтолцоо бүрдсэн гэдэг. Гэхдээ ил бус далдуур жив жив гээд л өнгөрдөг. Гэхдээ энэ асуудлаа сонгууль, баярын үеэр шийдэх гэж зүтгэдэг нь гэм биш зан. Хамгийн гол сонгуулийн үеэр бас л намынхан урдуур дайрч гүйгээд, араар улстөрчид дагаж явсаар шагналаа аваад өнгөрдөг. Аанай л ахмадууд нь ард хоцордог. Тиймээс шагналыг сонгуулийн санал худалдан авах хэрэгсэл болгохгүй байх ухааныг төрийнхөн гаргах л үлдсэн. Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагууд шагналыг олгосон ч Монголчууд бид шагналд дуртай юм хойно лобби орохгүй байна гэж бараг байхгүй. Тиймээс хийсэн нь авдаг. Хийгээгүй нь үлддэг шударга тогтолцоо бүрдүүлбэл ахмадуудын магнай тэнийж, хүний нөөцөө хэдэнтээ тойрч, ардаас нь харуулдахаа болих байх.

Шинэ мэдээ