Германы Канцлерыг айлчлалтай зэрэгцэн Киевийн хойд гүүрийг нисгэгчгүй онгоц мөргөжээ.

access_time 2026-10-16 10:08

Германы Канцлер агаарын довтолгооны дохио болон дэлбэрэлтийн чимээн дунд Киевт айлчилсан байна. Түүнийг айлчлах үед Оросын нисгэгчгүй онгоц Киевийн гүүрийг мөргөсөн байна. Мерц Украин улсад бидний бүх талын дэмжлэг хэрэгтэй байна. Хэрэв энэ дайныг зогсоохгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт тэдний дайны машин бидний эсрэг чиглэх болно” гэж мэдэгджээ. Киев хотын Хойд гүүр хоёр дахь удаагаа цохилтод өртөж байгаа юм.Харин тээвэр, метроны сүлжээнд ашиглагддаг Өмнөд гүүр (Southern Bridge) 24 хүрэхгүй цагийн дотор таван удаа цохилтод өртсөн байна. Гүүрүүдэд чиглэсэн халдлага үргэлжилсээр байвал Днепр дээгүүр хэд хэдэн өөр гарц барьж эхлэхээр төлөвлөж байна гэж Украины Дэд бүтцийн сайд мэдэгджээ. Оросын Батлан ​​хамгаалах яам Хойд гүүр рүү цохилт өгснөө хүлээн зөвшөөрч, цэрэг болон цэргийн техник тээвэрлэхэд ашиглагддаг замыг онилсон. Мөн логистикийн төвд цохилт өгсөн гэжээ. /Софи Танно/

Шинэ мэдээ