Баавгай орж ирсэн гэх худал дуудлага өгвөл 300 мянгаас 3 сая хүртэл төгрөгөөр торгоно

access_time 2026-10-14 10:03

Суурьшлийн бүс рүү орж ирсэн 9 баавгайг агнаад байна. Улаанбаатар хотын эргэн тойрон, 12 аймагт баавгай бууж ирэх магадлалтай модтой хэсгүүдэд анчдын бригад ажиллаж эхэлсэн байна. Баавгайг байна гэх хуурамч дуудлага өгч, хйимэл оюун ухаанаар зураг эвлүүлэн иргэдийг айлгасан бол 300-3 сая төгрөг торгоно. БОУАӨЯ-наас өгсөн зөвшөөрлийн дагуу нас гүйцсэн баавгай хүн дайрсан тохиолдолд буудах боломжтой. Харин дайраагүй байхад буудвал хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг сануулжээ. Мөн хүүхэд залуусыг спортоор хичээллэх, иргэдийг амарч зугаалах зорилгоор ойд аялахгүй, алхахгүй байхыг анхааруулжээ.

Шинэ мэдээ