Г.Тэмүүлэн: Нөмрөгийн дархан цаазат газарт гал алдсан хүмүүст хариуцлага тооцно.

access_time 2026-10-15 10:00

Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарч их хэмжээний ой шатаж, амьтад дайжин, зарим нь шатсан. Экологичид газар дээр ажиллаад тус дархан цаазат газарт ургаж байсан ховор эмийн ургамал дахиж ургахгүй. Бусад ургамлууд таван жилийн дараа ургах боломжтой гэж дүгнэсэн байна. Мобиком компанийн захирлын Ниссан Патрол машин шатсаны улмаас гал түймэр гарсан. ХХЕГ яагаад дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрөл өгч, тул загас барьсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттайг мэдсээр байж яагаад агнахыг зөвшөөрсөн бэ гэх асуудал үүссэн.. Гэтэл ХХЕГ-ын дарга нар, Мобикомын захирал дээрх хэрэгт буруугүй гэдгээ мэдэгдсэн байна.Харин ХЗДЯ зүгээс буруутай хүмүүст хариуцлага тооцно гэв.

Шинэ мэдээ