Баялагийн сангийн хуулийг өөрчлөх хуулийн төслийг нэг ч гишүүн боловсруулаагүй байна.

access_time 2026-10-15 09:58

Оюу толгойн ногдол ашиг 3 их наяд төгрөг баталгаажаагүй байна. Гэтэл хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал авч эхэлсэн. Санал асуулгад бэлэн мөнгө олгох гэсэн сонголт байхгүй байна хэмээн иргэд эсэргүүцэн жагссан. Харин ЗГ-аас Баялагийн сангийн хуульд иргэдэд бэлэн мөнгөөр олгох заалт байхгүй. Нэг их наядыг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлж 10 жилийн дараа зарцуулах боломж бүрдэнэ. Хоёр их наядыг эрүүл мэнд, боловсролын салбарын төсөл хөтөлбөрт зарцуулна гэсэн. Хэрэв энэ мөнгөний тоо өөрчлөгдвөл боловсролын салбарын 30 төсөл хөтөлбөр зогсох аж. Харин иргэд сангуудын хуримтлалд иттгэхгүй байна. Өмнөх сангуудын зарцуулалт шиг хууль бусаар төрийнхөн үрээд дуусна. Иргэд эх орныхоо баялагийн өгөөжөөс бэлнээр хүртэх эрхтэй. Ядаж хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндэд зарцуулах эрхийг иргэдэд нээгээгүй байна. Иргэд хэрэглээний зардлаа ч дийлэхгүй, инфляци өссөн хүнд нөхцөлд амьдарч байна гэдгийг хэлж жагссан. Одоогоор нэг ч гишүүн Баялагийн сангийн хуулийг өөрчлөх хуулийн төсөл боловсруулаагүй байна.

Шинэ мэдээ