Үдэшлэг хийж байсан хүмүүсийг буудсан хэргийг шалгаж байна.

access_time 2026-09-29 10:01

Өмнөд Африкийн Дурбан хотын өмнөд хэсэгт байрлах нэгэн байшинд буутай этгээдүүд гал нээсэн байна. Галд жирэмсэн эмэгтэйгээс гадна арван нэгэн хүн амиа алдсан. КваМахутагийн Зико дүүрэгт гурван буутай этгээд байшинд нэвтэрч, үдэшлэг хийж байсан хүмүүсийг буудсан гэж цагдаагийнхан мэдэгджээ. Хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Цагдаагийнхан зарим хохирогчид өмнө нь хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр Гэмт хэргийн тагнуулын албаны анхааралд өртөж байсан гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Өрсөлдөгч бүлгүүдийн хоорондох дайсагнал байх болзошгүй гэжээ. /Ними Принсвилл/

Шинэ мэдээ