Пабуудад зогсоогоороо уухыг хязгаарлах саналыг эсэргүүцжээ

access_time 2026-09-25 11:08

Лондонгийн Вест-Энд дэх пабуудад зогсоогоороо уухыг хязгаарлах санал эсэргүүцэлтэй тулгарсан байна. Лондон хотын төвийн томоохон хэсгийг хариуцдаг Вестминстерийн зөвлөл өөрийн харьяа дүүргийн пабуудад босоогоороо уухыг хязгаарлах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Энэхүү дүүрэг шөнийн амьдралын төв цэг болсон Вест-Эндын “Сохо” багтдаг гэдгээрээ онцлог юм. Энэ мэдээлэл олон нийт, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл нь уур хилэнг өдөөж, Ерөнхий сайдын алба хүртэл үүнд анхаарал хандуулсан байна. ./Лианн Колирин/

Шинэ мэдээ