Төмөр замын бүтээн байгуулалтыг шалгажээ.

access_time 2026-08-31 14:28

Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр зам нь Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын урдуур чиглэн Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдох төмөр замын салбар шугам юм. Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 91 км төмөр замын барилга угсралтын ажилд шалгалт хийсэн байна. Шалгалтын хүрээнд 43 дахь километрт байрлах 176 метр урт, 22 метр өндөр гүүрээр зорчиж, гүүрийн хийц, угсралтын чанар болон төмөр замын дээд бүтцийн ажлын явцыг хянасан байна. Энэхүү төмөр замын төслийн үндсэн шугамын урт нь 127.1 км юм. Дөрвөн өртөө, гурван зөрлөгтэйгөөр байгуулахаар төлөвлөгджээ.

Шинэ мэдээ