Намуудын зарласан аян, төсөл хөтөлбөрүүд үр дүн багатай байна.

access_time 2026-08-27 10:39

Ардчилсан намаас “Өөрчилье бүтээе” үндэсний аян эхлүүлснээ зарлалаа. Харин эрх баригч нам СОР 17 бага хуралд 200 тэрбумыг зарцуулсантай дүйцэхүйц ажлуудыг олон салбарт хийж хэрэгжүүлнэ гэдгээ амласан. Иргэд эрх баригч, сөрөг хүчин, бусад намууд, улс төрчид олон сайхан нэртэй аян, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ч үр дүн багатай байна. Тиймээс иргэдийн амьдралд үр өгөөжөө өгсөн шийдвэр, ажлуудыг дэмжинэ гэдгээ хэлж байгаа юм. Шатахууны үнийн өсөлттэй холбоотой инфляци нэмэгдэн бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж байгаад иргэд бухимдалтай байна.

Шинэ мэдээ