Иргэд орон сууц худалдан авахдаа мэдээллээ шалгах боломжтой болно

access_time 2026-08-24 10:18

Орон сууцны залиланд өртсөн 3111 иргэний 107,7 тэрбум төгрөгийн хохирлын 173 хэрэгт цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэдийн орон сууцны захиалгын гэрээг давхардуулан байгуулах хэргүүд нэмэгдсэн. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түр журмыг боловсруулсан байна. Уг журмаар захиалсан орон сууц, талбайн мэдээллийг бүртгэх, урьдчилсан тэмдэглэл хийх, иргэн өөрийн мэдээллийг нээлттэй шалгах боломжийг бүрдүүлэх аж.

Шинэ мэдээ