Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвд шалгалт орлоо

access_time 2026-08-24 10:09

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийг татан буулгах гэж байна гэх гомдлыг хэлж хараагүй иргэд жагссан. ГБХНХЯ-аас Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн зарим удирдах албан тушаалтнуудтай холбоотой санхүүгийн зөрчлийн баримт илэрсэн тул дотоод шалгалт оруулсан гэдгээ мэдээлжээ. Сургалт хөгжлийн төвийн үйлдвэрийн барилгад 1.2 тэрбум төгрөгийн их засвар хийсэн. Нийт 2.7 тэрбум төгрөгийн оёдол, хэвлэл, сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж болон компьютер, харааны бэрхшээлтэй ажилчдад зориулсан брайль зэрэг тоног төхөөрөмж шинээр авч өгсөн байна.Монгол Улсад 11.1 мянган харааны бэрхшээлтэй иргэд байгаа юм.

Шинэ мэдээ