АНУ-ын Агаарын цэргийн хүчний сэрэмжлүүлэг аваад буцжээ.

access_time 2026-08-21 12:33

Шинэ Зеландын эрх баригчид Антарктидыг зорьж явсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц багийнханд “аюултай байж болзошгүй” сансрын үйл ажиллагааны талаарх анхааруулга өгснөөр буцаж иржээ. Сансрын үйл ажиллагааны талаар Оросын Улсын Агаарын хөдөлгөөний удирдлагын корпораци анх мэдэгдсэн байна. Мэдэгдэлд дэлхийн хамгийн том агаарын орон зайн нэг болох 30 сая хавтгай дөрвөлжин километр талбай бүхий Шинэ Зеландын Далайн нислэгийн мэдээллийн бүсэд пуужин хөөргөхөөр төлөвлөж байгааг мэдээлсэн. Энэ мэдээлэл бол Олон улсын агаарын орон зайд учирч болзошгүй аюул”-ын талаарх мэдээлэл байсан гэдгийг эрх баригчид онцолжээ../Алекс Стамбо/

Шинэ мэдээ