Сэжигтэй линкэн дээр дарахгүй байхыг анхааруулж байна.

access_time 2026-07-28 09:19

Сүүлийн үед баталгаагүй, хуурамч линк ашиглан иргэдийн хувийн болон банкны мэдээллийг хууль бусаар олж авч залилах гэмт хэрэг эрс нэмэгдэж байгааг ЦЕГ-аас анхааруулсан байна. Иргэд та бүхэн баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байх; банкны нэвтрэх нэр, нууц үг, төлбөрийн картын мэдээлэл болон нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх; зөвхөн албан ёсны цахим хуудаснаас цахим захиалга хийх, сэжигтэй линк, залилангийн шинжтэй үйлдэл илэрвэл цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэхийг зөвлөсөн байна.

Шинэ мэдээ