Хууль бусаар мод бэлтгэвэл 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хохирлыг нөхөн төлүүлнэ

access_time 2026-07-07 10:48

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр иргэн Ц, Ж нар хууль бусаар 5,4 м³ шинэс мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хохирол нөхөн төлүүлөх хуулийн зохицуулалтын дагуу 2,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Шүүхээс хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр иргэнийг 500 мянган төгрөгөөр торгон, хууль бусаар бэлтгэсэн 5,4 м³ модыг улсын орлого болгожээ.

Шинэ мэдээ