Уул уурхайн салбарын эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрснийг онцолжээ.

access_time 2026-06-23 10:45

Оюу толгой компанийг олон жил Монгол улсад үйл ажиллагаа явуулсан ч иргэдэд нэг ч төгрөгийн ногдол ашиг олгоогүй, тухайн үеийн удирдлагууд ашиггүй гэрээ хийсэн гэх маргаан үүссэн. УИХ-ын зарим гишүүд Монгол улс өдөрт тэрбумын орлого олж байгаа ч их наядын өр төлж байгааг сануулсан. Харин Оюу толгой компаниас Засгийн газартай хийх хэлэлцээр үргэлжилж байна гээд өнгөрсөн хугацаанд Монгол улсын эдийн засагт оруулсан үр өгөөжийн талаар цуврал мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн байна. Оюу толгойн ашиглалтад орсноос хойш уул уурхайн салбарын эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрснийг мэдээлэлдээ онцолжээ.Оюу толгойн гэрээг яаралтай үр өгөөжтэй болгон шинэчлэх цаг ирснийг олон нийт онцолж байгаа юм.

Шинэ мэдээ