Оюу толгойн зэсийн баяжмал зөөх хэсгийн замыг хаасан байна.

access_time 2026-06-18 11:31

Ринто Тинто Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлуудаа ярилцаж эхэлсэн. Эхнээсээ хөрөнгө оруулалтын мэдээллийг ил болгож, зээлийн хүүг бууруулахад үр дүн гарч байна гэж байсан ч Монгол улс ногдол ашиг авахгүй гэрээ болж таарсан. Хэдэн арван жил эх орныхоо баялагийг гадаад руу зөөсөн ч эх оронд үлдэх үр өгөөжгүй боллоо хэмээн Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайн зэсийн баяжмал зөөх хэсгийн замыг хаасан байна. Хариуд нь Оюу толгой компани АМНАТ-ын 21 тэрбум төгрөг тасалдана гэсэн мэдэгдэл гаргасан.Анхнаасаа Оюу толгойн гэрээг байгуулсан тухайн үеийн улстөрчид зөв гэрээ хийсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан.Монгол улс өдөрт 16 тэрбум төгрөгийн өр төлж байна гэдгийг иргэд хэлж байгаа юм. Харин Засгийн газраас гэрээ нэгэнт хийгдсэн учраас сайжруулах боломж бий. Хаавал асуудал хүндэрнэ гээд замыг нээхийг үүрэгдсэн байна. Эх орныхоо баялагийг төр нь ч мэддэггүй гэрээ хийсэн эрх мэдэлтнүүдэд албан тушаал, мөнгө мөнх биш гэдгийг цаг хугацаа харуулж байна.

Шинэ мэдээ