Хил, гаалийн хяналтын цэгүүдэд хар тамхи илрүүлэх рентген аппарат байршуулж байна.

access_time 2026-06-12 09:46

Хар тамхитай тэмцэх тухай хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ганбаатар хар тамхи нийлүүлж, зарж борлуулж тариалсан этгээдэд ногдуулах ялын бодлого сул байна. Хар тамхи тарималжуулсан бол 5400 нэгжээр торгоно гэдэг бол хэтэрхий бага мөнгөн дүн. Хар тамхины бүлэглэл бий болсон үед хуулийн төсөл лоббидох хүртэл эрсдэл бий гэдгийг сануулжээ. Хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд энэ жил улсын төсөвт 9,6 тэрбум төгрөг туссан. Хил, гаалийн хяналтын цэгүүдэд хар тамхи илрүүлэх рентген аппарат , тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулсан гэдгийг яамнаас мэдээлсэн байна.

Шинэ мэдээ