Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлжээ

access_time 2026-06-10 09:54

АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Цэргийн албан хаагч анги дээрээ амиа алдсантай холбоотой Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлага тавьсан. Шаардлагын хариуг Ерөнхий сайд өгөөгүй, МАН-ын дотоод зодоон удаан үргэлжилж байгаа учраас огцруулна гэсэн байна. Хоёр жилийн хугацаанд гурван ч Засгийн газар солигдсон учраас цаашид Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хугацаатай томилох хэрэгтэй гэх яриа улс төрийн хүрээнд гарсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн баталсны дараа хэрэгжих боломжтой юм

Шинэ мэдээ