Орон замд зорчиж буй машинаас татвар авах саналыг иргэд дэмжсэнгүй

access_time 2026-06-08 11:06

Зам тээвэр хөгжлийн яамнаас иргэд үнэгүй шахам орон нутгийн замаар зорчиж байна.Тиймээс суудлын машинаас 20 мянган төгрөг, том машинаас 50 мянган татвар авч орон нутгийн замыг бүрэн бүрэн засах санал танилцуулсан. Харин иргэд эхлээд АТГ-аас мэдээлсэн ард иргэдээс хулгайлсан 20 их наядын авлигаа албан тушаалтнууд төлөөд замаа засаад иргэдээ сайхан замаар зорчуулчих. Дараа нь үнээ нэм. Одоо бол Дорнодын тамын 50 км, Гунигийн 30 км гээд машин зорчиход зам их хүндрэлтэй, эвдрэлтэй байна.Шинэ зам тавихдаа хуучин замыг хуулдгаа болих хэрэгтэй. Өөр замаар тавиад дараа нь засаж болно. Дарханы зам шиг хэдэн жил үргэлжилсэн дахин дахин хуулсан зам тавьж болохгүй. Тавьсан замдаа аюулгүйн тойрог хийж байна гээд бүр дордуулсан гэдгийг хэлжээ.

Шинэ мэдээ