Төрийн өмчийг зөвшөөрөлгүй ашиглуулж, хэрэглээний зардлыг төрөөс төлжээ

access_time 2026-05-05 09:48

Биеийн тамир спортын улсын хороонд Аудитын шалгалт орж төрийн өмчийг зөвшөөрөлгүй ашиглуулж 410 сая төгрөгийг төрөөс гаргасан гэсэн зөрчил илрүүлсэн байна. Биеийн тамирын заалыг хувийн хэвшилд үнэгүй түрээслүүлсэн хэрнээ ус, дулаан цахилгаан зэрэг хэрэглээний зардлыг төрөөс төлсөн байна. Мөн бүсийн спорт хөгжлийг дэмжихэд 797 сая, тэмцээн уралдаан зохион байгуулахад 915 сая төгрөгийн зардал гаргаж 1,2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гарсан зардлуудын үр дүнг шалгаад 8,4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж цаашид санхүүгийн сахилга батыг сайжруулах үүрэг өгсөн байна.Харин иргэд Соёлын төв өргөөний зүүн талд байрлах Спортын төв ордон нуран унах гэж байна. Энэ их зардлаараа эх орныхоо нүүр царайг дэлхийн тамирчдад харуулдаг спортын ордноо засах хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн байна.

Шинэ мэдээ