Хямд нислэгийн үнэтэй агаарын тээврийн Спирит компани хаагдлаа

access_time 2026-05-04 10:55

Тээврийн хэрэгслийн түлшний үнэ огцом өссөн нь хямд өртөгтэй гэдгээрээ үйлчлүүлэгчиддээ танигдсан агаарын тээврийн Spirit компанийг хаалгаа барихад хүрсэн байна. Трампын засаг захиргаатай гэрээ байгуулж зээлдүүлэгчдийн тоонд багтах дампуурлаас гарах төлөвлөгөө нь ч нурсан. Тиймээс 34 жилийн түүхтэй компани үйл ажиллагаагаа зогсоож, нислэгээ цуцалж, хэрэглэгчийн үйлчилгээгээ хаажээ. Нисэх онгоцны буудлуудад ирж буй зорчигчдод “үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэдгийг хэлж, “өөр агаарын тээврийн компаниар аяллаа дахин захиалахыг” зөвлөжээ./Крис Исидор/

Шинэ мэдээ