Европын Холбоо Украинд туслах 106 тэрбум долларын зээлийн багцыг батлав.

access_time 2026-04-28 09:45

Унгар улс хоригоо цуцалсны дараа Европын Холбоо Украинд туслах 106 тэрбум долларын зээлийн багцыг баталсан байна. Унгар, Словак улсууд Укрианыг газрын тос нийлүүлэх хоолой эвдэлсэнд буруутгаж байсан юм. Харин Украины албаныхан уг хохирлыг Оросын нисгэгчгүй онгоцны халдлагатай холбон тайлбарласан байна. Маргааны дараа Унгар, Словак руу гол хоолойгоор нефть нийлүүлэх нийлүүлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ. /Ассошиэйтед Пресс/

Шинэ мэдээ