ИЗНН-ын ээлжит бус хурлаас УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын гишүүнчлэлээс нь түтгэлзүүлнэ гэжээ.

access_time 2026-04-27 09:20

ИЗНН-ын ээлжит бус 13 хурал болж 21 аймаг, есөн дүүргээс гишүүдийнх нь төлөөлөл оролцож, намын дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн батлахаар хэлэлцжээ. ИЗНН -аас парламентад дөрвөн гишүүн сонгогдсны нэг УИХ-ын гишүүн Р.Батболд өнгөрсөн сард Онц их хурал зохион байгуулж өөрийгөө ИЗНН-ын дарга болгон тодруулсан. Энэ нь нь намын дүрэм хийгээд хэд, хэдэн хуулийг зөрчсөн болохыг ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар нар мэдэгдсэн байна. .Хурлын үеэр хууль бус үйлдлийг хэлэлцэн, намын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаа танилцуулжээ.

Шинэ мэдээ