Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд эрчим хүчний хомстолд ороод байна

access_time 2026-04-17 10:53

АНУ, Израиль руу хоёрдугаар сард хийсэн анхны агаарын дайралтын дараа Иран дэлхийн газрын тосны тавны нэгийг дайран өнгөрдөг Ормузын хоолойг хаасан. Энэ нөхцөл байдлаас үүдэн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд эрчим хүчний импортын хамгийн том эх үүсвэрээ алдаж, газрын тосны хямралд хамгийн түрүүнд өртсөн юм. АНУ-ын холбоотнууд болох Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Филиппин улсууд газрын тос, байгалийн хийн аюулгүй хүргэлтийг хангахын тулд Ирантай зуучлалын хэлэлцээр хийхийг эрмэлзэж байна. Азийн орнууд Оросоос газрын тос худалдаж авч эхэлсэн. Харин Хятад улс Австрали, Филиппин, Тайвань зэрэг хөрш зэргэлдээх орнуудад түлшний хомсдлоо арилгах, эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. .Иран Ормузын хоолойд галаа зогсоосон ч нарийн гарцаар цөөн тооны танкеруудыг л гаргасан байна.Довтолгоо цаашид үргэлжилбэл Иран Улаан тэнгисийг хаана гэсэн байна. /Стефани Ян/

Шинэ мэдээ