УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайжруулна

access_time 2026-04-17 10:51

УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг хэлэлцэнэ хэлэлцэхгүй,дэмжинэ дэмжихгүй гэж УИХ-ын гишүүд маргалдсаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас энэ хуулийг 56,4 хувийн саналаар хэлэлцэхээр болсон. Хуулийн төслийг дэмжих эсэх талаар санал хураах үеэр МАН-ын бүлгийн 38 гишүүн дээр АН-ын 18 гишүүн нэмэгдснээр санал хүчинтэйд тооцогдсон. МАН-ын 30 бүлэг дэмжээгүй бол АН-ын зарим гишүүд эхлээд дэмжээд хэлэлцүүлгийн явцад сайжруулах боломжтой гэдгийг хэлсэн байна. АY, Хүн намын бүлгүүд Үндсэн хууль зөрчсөн заалтууд орсон, парламентын дархлааг сулруулна гэсэн байр суурьтай байсан юм. Нэгэнт хэлэлцэхээр болсон учраас намын бүлгүүд, гишүүд хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад хэрхэн сайжруулж, албан тушаалтан эрх мэдэлтний нөлөөгөөр гишүүдийг эргүүлэн татах боломжийг бүрдүүлэхгүй, хууль зөрчдөг гишүүдийг хязгаарлах заалтууд хуулинд хэрхэн тусаж, яаж өөрчлөхийг олон нийт харж хүлээж байгаа юм.

Шинэ мэдээ