258 оюутанд 9.7 тэрбум төгрөгийн зээлийг гэрээгүй олгосон зөрчил илэрчээ

access_time 2026-04-15 10:05

Боловсролын зээлийн сангаас 258 оюутанд 9.7 тэрбум төгрөгийн зээлийг гэрээгүй олгосон зөрчил аудитаар илэрсэн байна. Нийт 10,6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Хариуцлагагүй долоон оюутан сургуульдаа суралгүй 1,7 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан байна. Тиймээс цаашид энэ сангийн зээлийн эргэн төлөлтөд анхаарч, хамрагдах оюутныг шалгуурыг өндөрсгөхөөр болсон. Улстөрчид болон бизнесийн хүрээнхэн, хүүхдүүд нь сургуульдаа сураагүй бол буцаан төлүүлж хариуцлага тооцно гэдгийг мэдээлжээ.

Шинэ мэдээ