Нөөцийн махны үнийг нэг кг тутамд 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ

access_time 2026-04-10 09:14

Жаран сая малтай Монгол улс жил бүр махны хомстолд орж иргэд нэг кг махыг 30 мянган төгрөгөөр худалдан авч байна. Тиймээс ХХААХҮЯ-наас нөөцийн махны түгээлтийн шатахууны зардлыг шийдвэрлэнэ гэсэн. Гэтэл нийслэлээс нөөцийн хонины махны үнийг кг тутамд 2000 төгрөгөөр, үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэхээр болсон байна. Дээрээс нь нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжид кг тутамд хонины махны үнэ дээр 1500, үхрийн мах бүрт 2000 төгрөгийн татаас олгохоор болжээ. Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдээс өмнө нь бэлтгэсэн махны үнэ яагаад 5000 төгрөгөөр өсөж байгааг тодруулахад нөөцийн мах бэлтгэхдээ ясыг нь хөрөөддөг. Хөрөөдөх үед гарсан үртэсний мөнгийг нийслэлээс авч байна гэсэн тайлбар хийсэн байна. Мах бэлтгэх үедээ үртэснийхээ үнийг авч байхгүй бол ихэнхи нь яс болсон махны үнийг инфляци өссөн үед нэмэх нь цагаа олоогүй шийдвэр байсныг иргэд сануулсан ч шийдвэр гардгаараа гараад хэрэгжиж эхлэх нь.

Шинэ мэдээ