Б.Энх-Амгалан: Багш нарын цалинг хоёр өөрөөр бодсон хүмүүст хариуцлага тооцно

access_time 2026-04-08 11:18

БШУ-ны сайдаар шинээр томилогдсон Б.Энх-Амгалан сайд ажлаа авмагцаа багш нарын цалинг хоёр өөрөөр бодсон хүмүүст хариуцлага тооцно. Хувьсах зардлын тооцоог яагаад орхигдуулсан юм. Багш нарын цалинг нэмэх 800 тэрбум төгрөгийг төсвөөс нэмж гаргах шаардлагагүйгээр асуудлыг шийдэх боломж байсан. Хуучин сайдыг худал мэдээллээр хангасан байна гэж хэлэв. Тухайн үед нь Б.Энх-Амгалан сайд энгийн иргэн байсан ч хувьсах зардлын асуудлыг сөхөхгүй яагаад сайдаар томилогдсоныхоо дараа үгээ хэлэв гэдгийг олон нийт асууж байгаа юм. Багш нар илүү цаг, цалин, ур чадварын зэрэг нэмэгдлүүдийг цалин нэмэх нэрээр өөрөөр бодож олгосон. Үндсэн цалин нэмэгдээгүй. Зарим багш нарт бага цалин олгогдсон гэх маргаан үүсээд байгаа юм.

Шинэ мэдээ