Нам фракцийн зодооноо албан тушаалын эвлэрлээр солив.
Сүр дуулиантай мэдэгдэл хийсэн, маргаан мэтгэлцээн дагуулсан шинэ Засгийн газар бүрдлээ. Шинэ сурагчид хичээл заах боломжгүй гэсэн тодотголтойгоор хуучин сайдуудаа томилж, авлигачдаа албан тушаал сэлгэж, нам фракцийн зодооноо албан тушаалын эвлэрлээр солив. Зарим яамдад мэргэжлийн сайдуудаа андуурч томилсон аятай томилгоо хийсэн. Энэ томилгоогоо эрүүл мэндийн салбарыг цахимжуулна. Сангуудын авлига хээл хахуулийн ард гарна гэж Э.Батшугарыг томилсон гэдгээ Засгийн тэргүүн мэдэгдэв. ЦХХХЯ-ны сайдаар томилогдсон Ч.Номин таны томилогдсон салбарынхан ард иргэдийн цахим аюулгүй байдлыг хангаж чаддаггүй, байсхийгээд л иргэдийнхээ мэдээллийг гаднын хакеруудад алддаг. Дарга нар л албан тушаал ахихаас нэмэргүй, ард иргэд асуулт асуухаар мэдэхгүй чадахгүй гэдгээс өөрийг хэлэхгүй суудаг гэдгийг мэдэж ажиллана гэж итгэе. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гурван ч Засгийн газар улирч ажилласан ч иргэд нь мөнгө төгрөгөө үрэн байж арай гэж виз аван явахад гаднын орнын хил дээрээс буцаадаг, барьцаа байршуулдаг болсон гээд л салбарынхаа асуудлыг шийдэж чадахгүй уруудсаар л байна. Засгийн газар заавал нам дагасан томилгоо хийдэг болсноос салбарын шилдэг мэргэжилтнүүд сайдын битгий хэл хэлтсийн даргын албан тушаалд ч хүрч чаддаггүй болсоор удсан. Муухан сайдаас дээр ажиллах мэргэжилтнүүд, мэргэжилтэй, чадвартай залуус зөндөө бий. Улстөрчид харсангүй, харахыг ч хүссэнгүй. Хуучин сайдууд томилогддог ч албатай юм шиг хээл хахуульд холбогддог гэмтэй. Шинэ сурагчаас дээр ажиллаарай гэж хүсье. Мөн галтай шийдвэрүүд гаргана гэсэн. Та бүхний гаргасан үнэ, татвар нэмсэн галтай шийдвэрүүд ард иргэдийг хөлдөө чирч, эдийн засгийг элгээр нь мөлхүүлж, инфляцийг хөөрөгдөж, махны үнийг магнаг болгож байгааг санаж ажиллах хэрэгтэй. Асуудлыг шийдэх хүлээлт ихтэй Засгийн газраас ард иргэд албан тушаал ярихаас илүү, амьдралд нэмэр болохоор ажлууд хийхийг хүлээж байна. Ерөөгөөд томилдог ч харахыг хүсэхгүй болтол нь залхаадаг Засгийн газрын сайдуудтай битгий болчихоосой гэж хүсье дээ
Шинэ мэдээ
-
Кремль ирэх сард гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн
2026-10-26
-
Төрийн байгууллагууд өндөр түрээс төлж байр түрээслэхийг хориглоно.
2026-10-26
-
Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ
2026-10-26
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон
2026-10-26
-
Сонгууль болгоны өмнөх шагналын хур
2026-10-26
-
Финланд улс Украинд 300 сая еврогийн тусламж үзүүлжээ
2026-10-26
-
Баруун эргийн хорооллыг нураав
2026-10-26
-
Аляска мужийн Сенатын сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
2026-10-26
-
Л.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төсөл боловсруулна
2026-10-23
-
Трампын импичмент
2026-10-23
-
Улсын сургууль цэцэрлэгийн барилгыг 3-4 жил он дамжуулж төсвийг нь нэмж барьж байна
2026-10-23
-
ТӨХК-ийн захирал байгууллагаа ашигтай ажиллуулсан бол үр дүнгийн урамшуулал олгоно.
2026-10-23
-
Суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн 810 гаруй дуудлага бүртгэгджээ
2026-10-23
-
Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.
2026-10-23
-
Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ
2026-10-23
-
Хөдөлгөөнтэй ажил эрүүл мэндэд нэн сайн
2026-10-23
-
Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүд шалгалт хийж өндөр байгааг тогтоожээ
2026-10-22
-
Солонго 1,2 орон сууцны түрээслэх үнийг 700 мянган төгрөгөөр тогтоожээ
2026-10-22
-
Орон сууцны барилгын ажил 50%-хүрээгүй бол захиалга авахыг хориглоно
2026-10-22
-
ОНТРЭ компанийн сайн дураар шилжүүлсэн мөнгийг оны өмнө татварын өрөнд суутгана
2026-10-22
-
Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ
2026-10-22
-
Кэти Закариаг дахин зочлохыг урьжээ
2026-10-22
-
Нетаньяхугийн анхааруулга
2026-10-22
-
Qantas компанийн онгоцыг ашиглалтаас түр гаргажээ
2026-10-21
-
О.Батнайрамдал: Монгол улсын хүртэх ногдол ашиг 6 их наяд хүрэх боломжтой.
2026-10-21
-
Трамп: АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан
2026-10-21
-
Тусгаар тогтнох талаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна.
2026-10-21
-
Загварын салбарынханд Энэтхэгийг сурталчилна
2026-10-21
-
Зээлийн эргэн төлөлт иргэдийн нуруун дээр ирэх ёсгүй
2026-10-21
-
100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууудыг шинэчилжэ
2026-10-21




