БНСУ-ын жүжигчин Чан Со хэ Монголын гоо сайхны компанийг шүүхэд өгөхөө мэдэгджээ

access_time 2026-04-06 11:12

“Эхнэрийн урхи” киноны гол дүрд тоглодог БНСУ-ын жүжигчин Чан Со хэ Монголын гоо сайхны компанийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна. Түүний гэрэл зургийг ашиглан цахим сүлжээнд Монголын гоо сайхны компани сурталчилгаа, борлуулалт хийсэн тул шүүхэд хандана. Ямар нэгэн гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг өөрийн нэрээр гаргаагүй, борлуулаагүй болно. Хэрэв асуудлыг шийдэхгүй бол Олон улсын арбитрын шүүхэд хандана гэжээ. Тэрээр 2007 онд Монголд айлчилж байсан. Ерөнхийлөгчийнх нь хүүтэй уулзсан. Монгол орон надад таалагддаг гэж ярьж байсан ч хууль бус сурталчилгаа явуулсан үндэслэлээр шүүхэд хандахаар болжээ

Шинэ мэдээ