1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан олгоно.

access_time 2026-04-06 11:08

1072 хувьцааны ногдол ашиг 63 мянган төгрөгийг энэ сард багтаан иргэдийн дансанд орно. Зарим иргэд хувьцааны ногдол ашгийн мөнгө дансанд орж ирэхгүй байна гэх хүсэлтийг цөөнгүй гаргаж байсан. Энэ тохиолдолд бүртгэлтэй брокер диллерийн компанидаа хандах хэрэгтэй. Зарим үед иргэдийн хувьцааны мөнгө ашиглахаа больсон тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй банкны дансанд орсон тохиолдол гарч байгаа тул хуучин дансаа шалгахыг зөвлөсөн байна.

Шинэ мэдээ