Б.Энхбаяр: Голомт банкнаас мөнгө шилжсэн нь үнэн. Юунд зарцуулсныг шалгах хугацаа байгаагүй

access_time 2026-03-24 10:04


ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ АТГ-т 893 хуудас түүний авлигын хэргийн баримтыг хүлээлгэн өгсний дараа мэдээлэл хийсэн. Тэрбээр оффейк гэрээний дөрөв нь Э.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад хийгдсэн. Намайг нүүрсний сонсгол хийж байхад Голомт банкнаас мөнгө шилжсэн нь үнэн. Сарын хугацаанд хийсэн сонсгол учраас юунд хэрхэн зарцуулсныг хянах хугацаа байгаагүй гэсэн байна. Иргэдийн хувьд улстөрчид татвар төлөгчдийн мөнгөөр тоглодоггүй оронд амьдрахыг хүсэж байна. Буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээж төсвийн мөнгийг төлөх ёстой гэж шаардаж байгаа юм.

Шинэ мэдээ