АНУ-ын байлдааны хөлөг онгоц Ойрхи Дорнод руу тэнгисийн цэрэг, далайчдыг тээвэрлэж байна.

access_time 2026-03-23 10:50

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц Ойрхи Дорнод руу тэнгисийн цэрэг, далайчдыг тээвэрлэж эхэлсэн. Сингапурын ойролцоох Малака хоолойд ойртож байгааг далайн хяналтынхан хэлжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд ихэвчлэн AIS дамжуулагчийг унтраасан байдалтай далайд гардаг. Сингапурын эргэн тойрон дахь ус зэрэг далайн хөдөлгөөн ихтэй газруудаар дамжин өнгөрөхөд тэдний байршлыг илчлэх боломжтой гэжээ.Тэнгисийн цэргүүдийг Триполигоор Ойрхи Дорнод руу тээвэрлэж байна. Пентагон тус ангиудыг байршуулахыг тушаасны дараа Окинавад байрладаг 2200 хүний бие бүрэлдэхүүнтэй тэнгисийн цэргүүд хөдөлсөн. АНУ-ын Төв командлал Ирантай хийж буй дайны хүрээнд АНУ-ын 50,000 орчим цэрэг Ойрхи Дорнодод аль хэдийн очсон байгаа гэж мэдэгджээ. Албаныхан тус ангийг Ойрхи Дорнод руу илгээж байгаа гэж мэдэгдсэн боловч яг хаана байрлуулах, юунд ашиглах талаар мэдэгдээгүй байна./Isaac Yee/

Шинэ мэдээ