АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй ч ирцээ бүртгүүлнэ.

access_time 2026-03-17 12:13

УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн АН-ын бүлгээс дэд сайдуудыг буцааж татахгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина гэсэн. Эрх баригчид дэд сайдуудын асуудлыг эргэн харна гэж хэлснээр асуудал шийдэгдсэн гэж олон нийт харж байсан юм. Гэтэл АН-ын бүлгээс УИХ-ын даргыг чөлөөлөхгүй бол чуулганы хуралдаанд оролцохгүй. Нэг намын дарга УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг удирдах ёсгүй. Энэ асуудал дээр шийдэл гартал АН-ын бүлэг хуралд суухгүй. Гэхдээ төрийн ажлыг гацаахгүй ирцийг бүртгүүлнэ. Санал хураасан тохиолдолд автоматаар дэмжээгүй гэсэн томьёололд шилжинэ гэдгийг мэдэгдсэн. Дан дээл давхар дээлний асуудал байнга сөхөгддөг. УИХ, Засгийн газар, НИТХ-ын төлөөлөгчид бүгд шахам давхар дээлтэй байсаар ирсэн. Энэ асууудлыг хөндөх гэж байгаа бол цаашид дан дээлтэй байх ёстой гэсэн хууль батлах хэрэгтэй гэдгийг улс төр судлаачид онцолсон байна.

Шинэ мэдээ