Улс төрийн ээлжит шоу, нийслэлийн МАН-ын даргын төлөөх жагсаал
Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ намайг АН-ынхантай нийлдэг гэж хардан ЗГ-ыг унагасан, Ерөнхийлөгч засаглалыг өөрчлөх гэж байна гэж бухимдав. Хариуд нь Ерөнхийлөгч парламентын засаглал бол миний итгэл үнэмшил. Би дахин Үндсэн хууль өөрчилж Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. Хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн батлах ёстой гэсэн. Араас нь Бодь интернейшнл компани нь ч хэнд ч мөнгө өгөөгүй гэсэн мэдэгдэл гаргалаа. Энэ мэтчилэн эрх баригч намынхан эхлээд УИХ,Засгийн газрын тэргүүний суудлаа булаалдаж байсан бол одоо нийслэлийн намын хороогоо авахаар муудалцаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид татвар төлөгчдөөс Х.Нямбаатарын шаардсан татварыг авах боломжгүй. Төсөв хуваарилахдаа шударга бус хуваарилалт хийж байна гэж эсэргүүцсэн. Харин нөгөө талаас ХББОСЯ-ны сайд Э.Бат-Амгаланг огцруул. Төсвөөс мөнгө идсэн. Дүүгээ гэж хэлж байгаа ч улс төрийн хамааралтай гэх мэдээлэл хийж жагсав. Энэ хоёр жагсаалыг харсан иргэд нам, албан тушаал иргэдийн эрх ашгаас хүчтэй байна. Хэн нь ч ялсан хамаагүй. Эцсийн эцэст эрх мэдлийн төлөөх маргаан үргэлжилж байна. Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг авсан хүн нийслэлийн Засаг дарга болох нь тодорхой. Маргааны дүнд арай чадвартай нэгнийг томилох байлгүй гэж шоглосон. Сөрөг хүчний хувьд АН-ын гишүүнээр МАН-ынхныг бүртгэж авч болохгүй, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжихгүй, сонгууль дөхөхөөр АН-ын нэр дэвшигчдийг барьж хорьдог, шалгадаг, цаг хождог улс төрийн технологи үргэлжилж байна гэж гомдлын үг шидэлсээр мэдээлэл хийв. Ямар ч байсан өөр намынхантай хамтарсан гэх хардлага улс төрийн нам, улстөрчдийг хооронд нь муудалцуулж улс төрд ховоор хоол хийгсэд олон болсныг харуулж байгаа юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэгч одоогоор эвлээгүй эрх мэдлээ булаалдаж байна. Энэ олон мэтгэлцээний дунд улстөрчид дахин нэг нам бий болгодог жишигтэй. Энэ жишиг ирэх сонгуулиас өмнө давтагдсан ч шүүхийн босгыг давахгүй бол сонгуулийн дараа л хөлд орох байх даа.
Шинэ мэдээ
-
Д.Песков: Их Британи “дайнд оролцож”, “гал дээр тос асгаж байна”
2026-08-31
-
20.1 мянган тонн гурилыг шаардлага хангаагүй гээд импортын мэдэгдлийг зогсоожээ.
2026-08-31
-
Сансрын агентлаг олон нийтийг нууцлаг бөмбөлөгүүдэд ойртохыг хоригложээ.
2026-08-31
-
АНУ, Венесуэлээс импортлох газрын тосны хэмжээгээ дөрөв дахин нэмжээ
2026-08-31
-
900 ажилтныг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
2026-08-31
-
Төмөр замын бүтээн байгуулалтыг шалгажээ.
2026-08-31
-
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-31
-
Цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
2026-08-31
-
Математик, физик, хими, биологийн багш мэргэжлээр суралцах оюутанд тэтгэлэг олгоно.
2026-08-28
-
Дэлхийн баячууд ч Эзэн хааны өндөгнүүдийг худалдан авч чадахгүй
2026-08-28
-
Түймрийг хямд үнээр илрүүлж цаг алдахгүй унтраах төхөөрөмж бүтээжээ
2026-08-28
-
“Ертөнцийн мисс” тэмцээн тойрсон маргаан
2026-08-28
-
Энэтхэгийн гудамжин дахь улс төрийн уур хилэн
2026-08-28
-
Нэгдүгээр хорооллын арын замыг хааж засна
2026-08-28
-
Цахилгаан, дулаан, ус, утасны төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
2026-08-28
-
Түр оршин суугчаар бүртгүүлсэн сурагчдаас байрны гэрчилгээ шаардахгүй
2026-08-28
-
Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 10 дугаар сард эхэлнэ.
2026-08-27
-
Саудын Араб цэргийн хүчирхэг орнуудтай хамтрах батлан хамгаалах гэрээ байгуулав
2026-08-27
-
Намуудын зарласан аян, төсөл хөтөлбөрүүд үр дүн багатай байна.
2026-08-27
-
Цэрэг, оюутнуудыг цалинтай ногоо хураалтад оролцуулна.
2026-08-27
-
700 сурагч хаана хичээллэх вэ?
2026-08-27
-
Тяньаньмэний жагсаалын зохион байгуулагчдыг яллана
2026-08-27
-
Газрын тосны нөөц дуусах нь “уналт”-д хүргэнэ
2026-08-27
-
Чинг Лин Террас руу 200 орчим хулсан шатаар алхаж хүрдэг.
2026-08-27
-
Төсвийн зарлага 33 их наяд болжээ
2026-08-26
-
Орос, Хойд Солонгос хамтарсан хамгаалалтын гэрээ байгуулсан
2026-08-26
-
Өмнөд Хятадын тэнгисийн халуунд ундны усгүй, агааржуулагчгүй өнгөрүүлсэн дөрвөн өдөр
2026-08-26
-
Энэтхэгийн тансаг сүйт бүсгүйчүүд дэлхийн загварын шоуг санхүүжүүлж байна
2026-08-26
-
Ливан иргэд орон гэргүй болж байна
2026-08-26
-
18 байршилд шинэ ногооны худалдаа зохион байгуулж байна.
2026-08-26




