Д.Амарбаясгалан: Монгол улсын иргэдийн мэдээллийг СЕХ улс төрийн намуудад өгсөн.

access_time 2026-02-27 10:43

Ардчилсан намын гишүүдийг бүртгэх бүртгэлийн программд алдаа гарч хувь хүний мэдээллийг задруулсан асуудал яригдаж байсан. Гэтэл АН-ын ЕНБД Д.Амарбаясгалан мэдээлэл хийж 2024 сонгуулийн үеэр улс төрийн намуудад СЕХ Монгол улсын 2,3 сая иргэдийн мэдээллийг өгсөн. Мэдээлэл иргэдийн овог нэр, нас хүйс, гэрийн хаяг байсан гэдгийг зарлав. Өөрөөр хэлбэл программын алдаа бус СЕХ-ны мэдээлэл байсан гэсэн. Сөрөг хүчний энэхүү мэдээлэл иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Эндээс хувь хүний мэдээллийг нууцыг төрийн байгууллага алдагдуулсан уу гэх асуудал сөхөгдөж байгаа юм.

Шинэ мэдээ