Төрөлтийн тоо жилд 3,8 мянгаар буурчээ.

access_time 2026-02-24 13:19

Өнгөрсөн нэгдүгээр сард 4,3 мянган иргэн Монгол улсад шинээр мэндэлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8% буурсан үзүүлэлт юм. Төрөлтийн тоо жилд 3,8 мянгаар буурч байна. Энэ нь хүн амын амьжиргааны түвшин, ажил эрхлэлт, орон сууцны шийдвэрлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм. 2022 оны жилд 77 мянган иргэн шинээр төрж байсан бол 2025 онд 54 мянга болж 5 жилд 20 мянгаар буурсан байна. Тиймээс цаашид залуусын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс анхаарах хэрэгтэйг харуулсан статистик үзүүлэлт гарсан. Залуус орон сууц, ажил эрхлэлт, хөрөнгө орлогоо баталгаатай болгосон тохиолдолд нэгээс хоёр хүүхэдтэй болно хариулт өгсөн байна.

Шинэ мэдээ