Тэтгэвэр нэмэх хүртэл ахмадууд жагсана.

access_time 2026-02-12 09:54

Эрх баригчид мөнгө байхгүй хэмээн ахмадуудаа гудамжинд жагсаан, эмч,багш нарын цалинг нэмж чадахгүй байгаа хэрнээ худал мэдээлэл өгч байна. ГБХНХ-ийн сайд Т.Аубакир ахмадуудтай уулзсан,тэтгэвэр нэмэх асуудлыг судалж байна гэсэн мэдээлэл хийсэн. Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш ахмадууд тэтвэр тэтгэмж эмний мөнгөндөө ч хүрэхгүй байгааг хэлж шаардлага хүсэлт хүргүүлсэн ч хариу өгөөгүй, бидэнтэй уулзаагүй. Тэгсэн хэрнээ уулзсан гэсэн худал мэдээлэл өгч байна. Энэ худал мэдээллээ зогсоож ахмадуудын тэтгэврийг нэмэх дорвитой арга хэмжээ авахгүй бол тэтгэвэр нэмэх хүртэл жагсана гэдгээ хэвлэлийн бага хурал зарлаж ахмадууд хэллээ.

Шинэ мэдээ