И-Монголиа платформын нэрийг ашиглан залилан хийснийг илрүүлжээ

access_time 2026-02-11 10:00

Е-Mongolia платформын нэр, лого, таних тэмдгийг хууль бусаар ашиглан танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн агуулгатай хуурамч илгээн иргэдийг залилсан байна. Хуурамч зарын линкээр нэвтэрсний улмаас 1 сая 250 мянган төгрөгийн хохирлыг иргэд амссан байна. Цагдаагийн байгууллагаас үл таних этгээдэд хувийн болон санхүүгийн мэдээллээ дамжуулахгүй байхыг анхаарууллаа. Хэрэв та сэжигтэй санагдсан линк, холбоос цахим орчинд байршсан байхыг илрүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг зөвлөжээ.

Шинэ мэдээ