Олон асуудал энхийн хэлэлцээрт саад болж байна гэдгийг цэргийн шинжээчид онцолжээ.

access_time 2026-02-06 11:30

ОХУ, Украины энхийн хэлэлцээр үр дүнд хүрэхгүй байгаад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп бухимдан өөрийн сошиал хуудсан дээрээ “Эзлэн түрэмгийлэгчийн оронд халдахгүйгээр дайнд ялах нь маш хэцүү, магадгүй боломжгүй зүйл” гэж бичсэн.
Энэ нь Орост цохилт өгөхийг дэмжиж буй мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэн. Дараа нь Анкорижид болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын талынханд сөрөг үр дагавар авчирсан мэт санагдсныг төлөөлөгчид нь хэлсэн байна. Трамп ч Москвагийн бууж өгөхгүй байдалд улам бүр бухимдаж Оросын эрчим хүчний байгууламжуудыг онилоход нь туслахын тулд Украинтай тагнуулын мэдээлэл солилцсон байна. Удалгүй Цагаан ордон Оросын хамгийн том газрын тосны аварга компани Лукойл, Роснефть компаниудад хориг арга хэмжээ авсан нь Байдены засаг захиргаа хүртэл татгалзсан алхам байсан. Энэ олон асуудал энхийн хэлэлцээрт саад болж байна гэдгийг цэргийн шинжээчид онцолжээ.

Шинэ мэдээ