Оюутнуудад эрх зүйн зөрчилтэй нөхцөл тулгаж байна, шалгуулна гэжээ

access_time 2026-02-06 11:25

Боловсролын зээлийн сангийн хөтөлбөртэй холбоотой маргаан гараад удаж байна. Эцэг эхчүүд 2024 онд 1055 хүүхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан гадаадын их дээд сургуульд суралцахаар явсан. Гэтэл эдгээр хүүхдүүдэд гэнэт Боловсролын зээлийн сангаас шинээр эрх зүйн зөрчилтэй нөхцөл тулгаж гэрээг шинэчлэхийг шаардаж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс хууль хяналтын байгууллагуудад шалгуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Шинэ мэдээ