Лангууны түрээс нэмэгдснээс бизнес эрхлэгчид ажлаа зогсоож байна.

access_time 2026-02-06 11:24

Өнгөрсөн жил түрээсэлж буй байрны лангууны нэг м2 талбайн үнэ 7 сая байсан бол он гарсаар 10 сая болж өссөн. Хэрэглэгчид мөнгөгүй байгаагаас орлогогүй болж бизнес эрхлэгчид түрээсээ дийлэхгүй хаалгаа барьж эхэлсэн байна. Ихэвчлэн баар, ресторан, жижиг бизнес эрхлэгчид, худалдааны салбарынханд эдийн засгийн хямрал илүү мэдрэгдэж байгаа юм. Жижиг бизнес эрхлэгчид худалдаагаа цахимаар хийж эхэлсэн. Сар шинийн үзэслэн худалдаанд оролцсон ч борлуулалт муу байгааг хэлж байгаа юм.

Шинэ мэдээ