Ерөнхий сайдын зовлон
Ерөнхий сайд Д.Занданшатарын зовлон Э.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдууд болсон. Тиймдээ ч байсхийгээд л сөрөг хүчний зүгээс ажлаа хийдэггүй сайдууддаа хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг унагах акцыг идэвхижүүлнэ гэж айлгана. Эрх баригчид ч айлгаж л байдаг юм ард нь гарна гээд гүрийдэг. Харин энэ удаа эрчим хүчний салбарын доголдол сайдуудын суудалтай төдийгүй Нийслэлийн Засаг даргын суудлыг ганхуулах хэмжээнд хүрсэн. Эх орны хөгжилд энэ тэргүүнд шаардлагатай салбарын ажлуудаа хойш тавьснаас шатахуунгүй, цахилгаангүй,ард нийтээрээ ажил нь доголдсон, ахмадууд нь амьдрах боломжгүй болсныг олон нийт хэлж байгаа юм. Анхнаасаа Ерөнхий сайд шинэ гишүүдээр танхимаа бүрдүүлээд явсан бол хойш, урагш жийлцсэн хэдэн сайдуудын хайчин галын тулааны талбарт орохгүй байсан. Улс төр юм хойно нам фракцийн эрх ашгийг хангах гэсээр хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдгийн үлгэр болсон. Ажил нь ч урагшилдаггүй, айхтар том амлаж эдийн засаг сэргэсэн гэж байгаа ч дээгүүрээ баяжсан дунд, доод түвшиндээ ажил зогссон, аж ахуйн нэгжүүд нь цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч, ард иргэд аргаа барж байгаа нь үнэн. Хуучин сайдууд нь ажлынхаа байг ч олохгүй, байшин тойрч гүйгээд төсөл хөтөлбөр эрх мэдэл хөөцөлдөж байгаа нь нууц биш. Тиймдээ ч ахмадууд тэтгэврээ нэмүүлье гэхээр зээлийн хугацааг сунгаж, ахмадын сувилал, асаргаа яриад суугаад байгаа.Тэтгэвэргүй ахмадууд төлбөргүй үйлчилгээ л биш бол түүнийг нь авах боломжгүй. Ажил хийж байгаа нь буруу биш ч хэзээ ямар ажлууд хийх вэ гэдгийг эрэмбэлж мэддэг бол энэ олон асуудал ар араасаа гарахгүй байсан. Хуучин сайдуудтайгаа зууралдаад Засгийн газраа унагах уу, шинэ сайдууд томилоод цааш явах уу гэдэг сонголтонд тулсан. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.
Шинэ мэдээ
-
Орос улс Украины зүүн хэсэгт хийх дайралтаа эрчимжүүлж байна.
2026-03-31
-
П.Трамп: Дайн хараахан дуусаагүй АНУ-д цохилт өгөх “дахин 3554” бай үлдсэн
2026-03-31
-
Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах хуваарь
2026-03-31
-
Их Британийн зэрлэг ан амьтдын хүрээлэнд чоно сүргийг бүхэлд нь устгажээ
2026-03-31
-
Хиймэл оюун ухаант зураач зургаараа сая сая долларын орлого олжээ.
2026-03-31
-
Монголын модон барилдааны аварга шалгаруулах тэмцээн болж байна.
2026-03-31
-
Хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбосон байна.
2026-03-31
-
Олон улсын банкны карт ашигласан хөрөнгө оруулалтын саналыг шалгаарай
2026-03-31
-
Тусламжийн ачаа тээвэрлэж явсан хоёр дарвуулт завь сураггүй алга болжээ
2026-03-30
-
Энэ долоо хоногт шинэ Засгийн газар бүрдэнэ
2026-03-30
-
Хэлэлцээрийн ширээнд суугаад Ойрхи Дорнодын дайсагнасан ажиллагааг зогсоох хэрэгтэй
2026-03-30
-
Монголын талын үр өгөөжийг 60%-д хүргэх хэлэлцээр, хүлээлт
2026-03-30
-
Энэтхэгийн бараа бүтээгдэхүүний тарифыг нь эрс бууруулжээ
2026-03-30
-
Экскаватороор суваг ухсаар 30 фут бөгтөр халимыг аварчээ.
2026-03-30
-
“Алтан цом”-ын төлөөх барилдааны 7 дугаар тойргийн барилдаан эхэллээ.
2026-03-30
-
Борооны ус зайлуулах шугам 19 байршилд угсарна
2026-03-30
-
Ойрхи Дорнод руу тэнгисийн цэрэг, далайчдыг тээвэрлэж байна.
2026-03-27
-
Улс төрийн захиалгат хөгжим эгшиглэсээр өнгөний эвлэрэлд хүрэх үү?
2026-03-27
-
МАН-ын бүлэг хуралдаж улс төрийн шийдвэр гаргана.
2026-03-27
-
Гэр бүлийн долоо хоногийг бий болгоно.
2026-03-27
-
Хөрөнгийн зах зээл Ираны дайны дохиог авч байна.
2026-03-27
-
Бодит хэлэлцээр эхэлсэн гэж хэлэхээс зайлсхийж байна.
2026-03-27
-
Трамп: Хайртай хортой хоолноосоо татгалзвал 200 наслах боломжтой
2026-03-27
-
Эрчим хүчний үнийг дахин нэмэхийг иргэд дэмжихгүй
2026-03-27
-
ОХУ, Укрианы ээлжит довтолгоо эхэллээ
2026-03-26
-
Танкерын дайны сургамж
2026-03-26
-
Монгол морь монгол наадамдаа уралддаг байх ёстой
2026-03-26
-
“Өнөөдрийн хямдрал 40%” гэх KFC, Pizza Hut-ын хуурамч зар банкны дансыг тань хоосолно, сэрэмжил
2026-03-26
-
Шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ
2026-03-26
-
Цахилгаан скүүтэр, мопедыг явган хүний замаар явахыг хориглолоо
2026-03-26




