Хоёр өнцөг: Багш, эмч нарын цалин нэмэгдсэн, нэмэгдээгүй

access_time 2026-02-02 10:25

Оны өмнөхөн багш, эмч нар арав гаруй хоног ажил хаян байж цалингаа нэмүүлсэн. Харин энэ цалингийн нэмэгдэл ороогүйгээс маргаан гарч дахин ажил хаяна гэдгээ мэдэгдлээ . УИХ-ын дарга Н.Учрал багш, эмч нарын цалин нэмэгдээгүйгээс асуудал үүсч байна. Яамдууд ажил хариуцсан хүмүүс ажлаа хийх хэрэгтэй. Үнэн худлыг ард иргэд байнга мэдээлж байна гэсэн. Багш, эмч нар хоёр өөр аргаар цалинг бодож байна. Цалингийн нэмэгдэл гэрээний дагуу орж ирээгүй гэдгийг хэлсэн. Харин холбогдох албаныхан нэгдүгээр сард Сангийн яамнаас орж ирэх мөнгөнөөс шалтгаалж цалин нааш, цааш болсон асуудал байж болно. Багш, эмч нарын цалин 50% нэмэгдсэн гэдгийг хэлсээр байгаа юм.

Шинэ мэдээ